Уулзалтын үеэр Монгол Улсын урт хугацааны эрчим хүчний шилжилт, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах зорилтын хүрээнд ЕСБХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Монголын залуу цахилгааны инженерүүдийн техникийн ур чадварын хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн талаар хэлэлцэв.

Төслийн хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Эрчим хүчний инженерчлэлийн сургуультай хамтран үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
• Чадвартай хүний нөөц бэлтгэх
• Сургалт, судалгаа, инновацыг дэмжих
• Чадамжид суурилсан сургалтыг хөгжүүлэх
чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө