Захирлын зөвлөл

Захирлын зөвлөлийн үүрэг.

            Эрчим хүчний сургуулийн захирлын зөвлөл нь сургуулийн хөгжлийн бодлого, жил бүрийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, захирал эрх, үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, захиргааны шуурхай удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, ШУТИС-ийн захирлын зөвлөлд санал оруулах чиг үүрэгтэй. Үүнд:

  • Сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн талаар бодлого, хөтөлбөр боловсруулж, дараах шатны нэгжид оруулах,
  • ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөл, ШУТИС-ЭХС-ийн эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг захиргааны албадын хэмжээнд зохион байгуулах,
  • Тус сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөх талаар судалгаа хийж, дараагийн шатны нэгжид санал оруулах,
  • Төрийн одон медаль, гавъяат цол, яамны болон бусад шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх,
  • Төсөв хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын талаар санал боловсруулж дараагийн шатны нэгжид санал оруулах,
  • ШУТИС-ийн зардлаар гадаадад томилолтоор төлөөлөгч явуулах саналыг оруулах,
  • Бүрэлдэхүүн сургуулийн санхүү, салбар, судалгааны төвүүдийн тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх,
  • Бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны төв байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэж, санал оруулах.
  • Ажилтнуудын гаргасан сахилгын зөрчлийн талаар хэлэлцэж санал оруулах,
  • ШУТИС-ийн дүрэмд заагдсан бусад үүрэг.

Захирлын зөвлөлөөс гаргасан шийдвэр, шуурхай даалгаврыг салбар, бүрэлдэхүүн төвүүд, судалгааны профессорын багууд болон бусад нэгжүүд, тэдгээрийн албан тушаалтан биелүүлж хариу мэдэгдэж байх үүрэгтэй.

Захирлын зөвлөлийн гишүүд:    

     Захирал, доктор (Рh.D), дэд профессор  Б.Бат-Эрдэнэ
     Сургалт, чанарын албаны дарга, доктор (Рh.D), дэд профессор Ч.Улам-Оргил
     ЭНБДарга, доктор (Рh.D) дэд профессор  Д.Үлэмж
     Чанарын менежер, доктор(Ph.D) дэд профессор Б.Батзаяа
     ЦИТ-ийн эрхлэгч, Доктор (Рh.D), дэд профессор Ш.Гантөмөр
     ЦТТ-ийн эрхлэгч, доктор (Рh.D), дэд профессор Д.Пүрэвдаш 
     ЦХТ-ийн эрхлэгч, доктор (Рh.D), дэд профессор Б.Бат-Ундрал 
     ДХАТ-ийн эрхлэгч, доктор (Рh.D), П.Бямбацогт 
     ДЦСТ-ийн эрхлэгч, доктор (Рh.D), Б.Баттөр 
     ШСЭХТ-ийн эрхлэгч, доктор (Рh.D), М.Ганхүлэг
     БХБ-ийн ахлагч, доктор (Рh.D) Т.Батгэрэл
     ҮЭ-ийн салбар хорооны дарга, Доктор (Ph.D) А.Түмэнбаяр
     Ахлах нягтлан бодогж Ж.Мандах