СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Манай тэнхимийн профессор багш нар нь судалгааны төвүүд, сургалтын материаллаг баазаараа дамжуулан оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилыг олгож, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц инженерүүдийг бэлтгэн, мэдлэг-инновацид суурилсан “судалгаа-үйлчилгээ”-г хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Тус тэнхимийн харьяанд Зуухны туршилт, судалгааны төв ажилладаг.
БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ
“Дулааны цахилгаан станц инженерчлэл” хөтөлбөр
“Дулааны цахилгаан станцын инженерчлэл” мэргэжлээр төгсөгч нь дулааны эрчим хүчний салбарт орчин үеийн бага, дунд, өндөр хүчин чадлын ДЦС-ын болон дулааны станцын үндсэн тоноглол, уурын генератор, уурын ба ус халаагуурын зуух, уурын турбины засвар, угсралт, ашиглалт, тохируулга хийх онолын мэдлэг, дадал чадвартай болж төгсөнө.
Эчнээ -D071303
Судлаач магистр - E071303
Мэргэжлийн магистр - E071303
Экологийн технологи хөтөлбөр
“Үйлдвэрийн экологи” мэргэжлийн инженер нь үйлдвэрлэлийн технологийг судалж, үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлд экологийн үнэлгээ өгч, нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлох мэдлэг чадвартай, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд экологийн асуудлыг бие даан шийдвэрлэх чадамжтай үйлдвэрлэлийн аль ч салбарт хөрвөн ажиллах экологич инженер болж төгсөнө.
Судлаач магистр - Е07130205
Мэргэжлийн магистр - Е07130205
ГАДААДЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
- ШУТИС - ХХЦЭХИС-тай хамтарсан бакалаврын "Дулааны цахилгаан станцын инженерчлэл" 2+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг.
ДОКТОРЫН СУРГАЛТ: