ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, "Ризилиенс Консалтинг Сервиз" ХХК хамтран, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр, "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-ийн захиалгаар "Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд боловсруулсан "Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем" бакалаврын шинэ хөтөлбөрөөр 2026-2027 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авлаа.
Төслийн хаалт, шинэ хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн 8 дугаар байрны Олон улсын хурлын танхимд амжилттай болж өндөрлөв. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, ЕСБХБ-ны Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Жахан Шамшиев, Боловсролын яамны Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н.Мөнхсанчир, ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт хариуцсан проректор Ph.D Р.Бадмаанямбуу нар, мөн ЭХИС, ЦДҮС ТӨХК, RCS-ийн эрдэмтэн багш, инженер, мэргэжилтнүүд, шинэ элсэгч оюутнууд оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд эхэлсэн хамтын ажиллагаа цаашид үргэлжилж, Монголын эрчим хүчний салбарт шинэ үеийн чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрчим хүчний салбарын ирээдүй болсон залуу инженерүүдийн мэдлэг, чадвар улам бадарч байх болтугай
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө
БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН II ХУРАЛ ICDBE 2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНСУ-ын Кённам мэдээлэл технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа