Сургалт, эрдэм шинжилгээ

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

   Цахилгааны инженерийн тэнхимийн профессор багш нар нь судалгааны төвүүд, сургалтын материаллаг баазаараа дамжуулан оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилыг олгож, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц инженерүүдийг бэлтгэн, мэдлэг-инновацид суурилсан “судалгаа-үйлчилгээ”-г хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Тус тэнхим нь 1 эрдэм шинжилгээний төв, цахилгааны инженерчлэл мэргэжлийн хөтөлбөрөөр дамжуулан сургалт явуулж байна.

БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ

Цахилгааны инженерчлэл хөтөлбөр

    Цахилгаан станцууд, цахилгаан шугам сүлжээний газрууд, диспетчерийн үндэсний төв, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагуудад цахилгааны инженерээр ажиллаж, системийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, туршилт тохируулга хийх, тухайн үйлдвэр байгууллагын өмнө тавигдаж буй цахилгааны тулгамдсан асуудлыг зохих түвшинд шийдвэрлэж чадна. Мөн цахилгаан системийн ашиглалт тэдгээрийн техник эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх, цахилгаан системийн горимын оновчлол, технологийн шинэчлэлийн бодлого боловсруулах, гадаад дотоодын төслүүд дээр ажиллана.