Сургалтын чанарыг сайжруулах, багш нарын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү баг нь Монголын боловсролын тогтолцооны чухал тулгуурын нэг юм.
Манай эрхэм зорилго
- Эрчим хүчний салбарын хурдтай өөрчлөлт, шинэ технологиудад нийцүүлэн багш нарын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх.
- Эрчим хүчний салбарын хөгжлийн шаардлагад нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвар, инженерийн ёс зүй, тасралтгүй сурах эрмэлзэлтэй инженерүүдийг бэлтгэх нь ЭХИС-ийн багш бидний эрхэм зорилго юм.
- ЭХИС-ийн багш бид оюутан бүрийн мэдлэг, хөдөлмөр, зан чанарыг хүндэтгэн, онол практикийг хослуулсан сургалт, бодит судалгаагаар Монголын эрчим хүчний салбарт үнэнч, итгэл хүлээсэн инженерүүдийг хүмүүжүүлэн бэлтгэнэ.
- Бид тасралтгүй шинэчлэгдэх сургалтын агуулга, судалгаанд тулгуурласан заах арга зүй, салбарын байгууллагуудтай хийх нягт хамтын ажиллагаагаар дамжуулан эрчим хүчний системийг аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой байдлаар хөгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж, өөрсдийн мэргэжлийн хөгжилд ижил шаардлага тавьж ажиллана.