СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Тус салбар Цахилгаан системийн автоматжуулалт, Үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, Цахилгаан электроник, Био анагаахын инженер (Шанхайн ШУТИС-тэй хамтарсан 2+2 хөтөлбөр) мэргэжлүүдээр бакалавр, магистр докторын сургалт явуулж ирэв.
Багийн бүрэлдэхүүнд “Үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтын төв” 2001 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтанд МП, PLC хэрэглэх, электрон төхөөрмжийн зохион бүтээлтийн чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт 1 ажил, байгууллага, аж ахуйн захиалгаар 6 ажил хэрэгжүүлсэн байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл:
- Цахилгаан системийн автоматжуулалт, удирдлага
- Микропроцессор, микроконтроллёрын системийн боловсруулалт
- Цахилгаан төхөөрмжийн хэмжилт-хяналтын-удирдлагын систем
- Үйлдвэрлэлийн ба технологийн процессын автоматжуулалт
- Электрон төхөөрөмжийн зохион бүтээлт, туршилт
- Электроникийн дизайн
- Тодорхой бус удирдлага ба нейтрон сүлжээг ашиглах
- Сигнал ба дүрс боловсруулах
- Программчлалын технологи