ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ
“ПЕРФЕКТ СОЛЮШН ЭНД ИНЖЕНЕРИНГ” ХХК
Оюутан залуусын мэдлэг боловсрол, зохион бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “ЦАГААН ЗУРААС ДАГАГЧ АВТОМАТ РОБОТ” –ын тэмцээнийг ЭХИС-ийн “ЭРЧИМ КЛУБ” –ээс 2025 оны 12 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд ЭХИС-ийн “Цахилгаан Электроник”, “Цахилгаан системийн автоматжуулалт”,“Цахилгаан хангамж” “Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлээр суралцаж буй оюутнууд хамрагдсан бөгөөд нийт 16 багийн тамирчид оролцов. Тэмцээнийг ЭХИС-ийн ЦТТ-ийн ахлаг багш, доктор (Ph.D) Б.Нямбаяр нээж, оролцсон баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Юнител техникийн газар, дэд бүтцийн инженер Н.Энхбаатар, “Мастер электрик” ХХК-ийн ерөнхий менежер Б.Хулан, ЭХИС-ийн ЦТТ-ийн багш Д.Өлзийноров нар ажиллалаа.
Тэмцээний шагналыг ЭХИС-ийн захирал Бя.Бат-Эрдэнэ болон “Перфект Солюшн Энд Инженеринг” ХХК –ийн захирал Э.Баярмагнай, ЭХИС-ийн ахлах багш, доктор (Ph.D), Б.Нямбаяр нар гардуулж, оюутнуудад баяр хүргэлээ.

Тойрог замын төрөлд:
1-р байр ЭХИС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн
2-р курсын оюутан Т.Эрдэнэ-Очир, Т.Даваабат, Б.Санаа
Өргөмжлөл, 600 000 төгрөг
2-р байр ЭХИС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн
3-р курсын оюутан Д.Чингүн, Э.Хүдэрхуяг
Өргөмжлөл, 450 000 төгрөг
3-р байр ЭХИС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн
2-р курсын оюутан Б.Пүрэвхүү
Өргөмжлөл, 350 000 төгрөг


Шулуун замын төрөлд:
1-р байр ЭХИС-ийн “Цахилгаан Электроник” мэргэжлийн
2-р курсын оюутан Т.Эрдэнэ-Очир, Т.Даваабат, Б.Санаа
Өргөмжлөл, 600 000 төгрөг
2-р байр ЭХИС-ийн “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн
3-р курсын оюутан Д.Чингүн, Э.Хүдэрхуяг
Өргөмжлөл, 450 000 төгрөг
3-р байр ЭХИС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн
4-р курсын оюутан Б.Төгсбаяр, Б.Мичид
Өргөмжлөл, 350 000 төгрөг

“Шилдэг дизайн” төрөлд ЭХИС-ийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн 2-р курсын оюутан
Л.Хан-Гэрэл, А.Энгүүн Өргөмжлөл, 200 000 төгрөг

Ерөнхий ивээн тэтгэгч “Перфект Солюшн Энд Инженеринг” ХХК -ийн хамт олонд талархал илэрхийлье.
Амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт
хүсэн ерөөе!
ЭХИС-ийн Цахилгаан Техникийн Тэнхим
Цахилгаан электроник мэргэжлийн багш нар
“ЭРЧИМ КЛУБ”
2025.12.20