Сургалтын хугацаанд Насанд хүрэгчдийн сургалт, түүний онцлог, заах арга зүй, Суралцахуйг дэмжих аргууд болон Багшийн ажлын төлөвлөлт сэдвийн хүрээнд Отгон тэнгэр их сургуулийн боловсрол судлалын багш, доктор (Ph.D) Р.Туяа, Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч.Гажиддулам нар лекц уншлаа.

Мөн Дулааны инженерийн салбарын ахмад багш, Техникийн ухааны доктор, профессор Б.Намхайням, Цахилгаан инженерийн салбарын ахмад багш, ШУТИС-ийн Хүндэт профессор Ш.Ангар нар уригдан ирж, сургуулийнхаа хойч ирээдүй, залгамж болсон багш нартаа өөрсдийн заах арга барил, үнэт сургамжаа захин хэлж, ажлын амжилт хүслээ.


Эрчим хүчний сургуулийн захиргаа,
Багшийн хөгжлийн баг,
Үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгууллаа.
Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө