БНСУ-д бүс нутгийн онцлогт тохирсон, аж үйлдвэр- их сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, техник технологийн инновац хөгжүүлэлтийг дэмжих зорилго бүхий 17 төв байдаг.
2023 оны 11-р сарын 03-ны өдөр БНСУ-ын Эрчим хүчний аж үйлдвэр – их сургуулийн инновац хөгжүүлэлтийн төв (EUICA- Energy valley industry-university convergence agency)-ийн ерөнхий захирал, дээрх 17 төвүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Мукпу их сургуулийн профессор CHAEJOO MOON болон бусад зочид төлөөлөгчид ШУТИС, Эрчим хүчний сургуульд айлчлан ирж, “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ & УХААЛАГ ТЕХНОЛОГИ” сэдэвтэй хамтарсан семинарыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний үеэр хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтарсан семинарт Цахилгаан техникийн салбарын профессор Б.Загдхорол, Доктор (Ph.D), дэд профессор, Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын ахлах багш Г. Мөнгөншагай, Доктор (Ph.D), EIUCA-ын гүйцэтгэх захирал, Kim Young Gon Доктор (Ph.D) нар илтгэл тавьж, хоёр байгууллага өөрсдийн хийж буй судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "EIUCA" болон "ШУТИС-ЭХС" хоёр тал технологийн хөгжүүлэлт, инновац, хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэх чиглэлээр дараах хамтын ажиллагааг эхлүүлэхээр ярилцлаа. Үүнд:
Мөн ИНЕГ-ын харьяа 443 кВт нарны цахилгаан систем, Салхит-50МВт салхин цахилгаан станц, Налайх дүүрэгт байрлах Нар-Салхи-Батерей хуримтлуур бүхий станцаар зочилж, тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай танилцлаа.
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа.
Жэжүгийн их сургуулийн профессор, оюутнууд ЭХИС-д зочилно.
“ДУЛААНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ИНЖЕНЕРЧЛЭЛ 2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАР
MJ 2025 "ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАМЖУУЛАЛТ, ХУВААРИЛАЛТ" ХАМТАРСАН СЕМИНАР 2025 оны 8-р сарын 25, 26-нд явагдана
Шинээр байгуулагдах “Сэргээгдэх эрчим хүчний туршилт, үйлдвэрлэлийн парк” төвийн захирлын сонгон шалгаруулалтын зар