Эрчим хүчний яам болон Эрчим хүчний сургуулиас эрхлэн явуулдаг Мэргэшсэн инженерийн сургалтад суралцаж буй инженерүүдэд сүүлийн үеийн дулаан, цахилгааны эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, туршлага солилцуулах зорилготой “Танилцах аялал” –ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн сургалтад хамрагдаж буй Дулааны 33, Цахилгааны 32 нийт 65 инженерүүдэд Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангаж буй гол эх үүсвэр болсон 348 МВт-ын дулааны хүчин чадалтай “Амгалан дулааны станц” ХХК болон төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг “Клин Энержи” ХХК-ийн Салхитын салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах аяллыг 2023 оны 10-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.



Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө