ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн УЛСЫН нээлттэй олимпиадын сүүлийн шат 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Эхний шатны шалгаруулалтыг 2023 оны 4-р сарын 17-21-ний өдрүүдэд оролцогч сургууль тус бүрд зохион байгуулж 1500 гаруй оюутан хамрагдсан бөгөөд сүүлийн шатанд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн бүрэлдэхүүн сургуулийн 6 баг, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Үндэсний Техникийн Их Сургууль (ҮТИС), Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургууль (GMIT), Төмөр Замын Дээд Сургууль (ТЗДС), Шинэ Монгол Технологийн Коллеж (ШМТК), Монгол Коосэн Технологийн Коллеж (МК) сургуулийн 14 багийн нийт 70 оюутан шалгаран оролцлоо.
Олимпиад нь Тест, Бодлого, Симуляц гэсэн 3 хэлбэрээр оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорьсон бөгөөд хувийн амжилтаар 1, 2, 3-р байр, тусгай байр, багийн амжилтаар 1, 2, 3-р байр эзлүүлж тэргүүн байранд орсон баг ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэн боллоо.




Олимпиадыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ЭХС-ийн захиргаа, ЦТС-ын профессор, багш нар, нийт оролцсон сургуулиудын багш нар болон оюутнууддаа талархал илэрхийлье.
Монгол инженер таны гарт
Монгол улсын ирээдүй буй.
ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАР
Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө