ЭХС болон Амгалан Дулааны станцын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 2023 оны 03-р сарын 29-ний өдөр Эрчим хүчний сургуулийг төлөөлөн Дулааны инженерийн салбарын эрхлэгч А.Түмэнбаяр, багш М.Нүүдэл, Х.Цолмон, зочин профессор Анастасия.И.Г, Цахилгаан техникийн салбарын ахлах багш, тус сургуулийн Багшийн хөгжлийн багийн ахлагч Т.Батгэрэл, чанарын менежер М.Ганхүлэг нар тус станцын технологи ажиллагаатай танилцаж, удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийж, цаашид станцын хувьд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор эрдэм шинжилгээ судалгаа, гэрээт ажлуудыг хамтран хийх хөгжүүлэх боломж мөн хамтран эхлүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцов.

Уулзалтын хүрээнд Амгалан Дулааны Станцын Нэгдсэн цехийн Хими ус бэлтгэлийн хэсэг, Зуухан цехээр орж, үндсэн технологи ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

Амгалан Дулааны станцын талаас ЭХС-ийн багш нар болон бусад бүрэлдэхүүн сургуулийн холбогдох мэргэжлийн судлаач багш нартай хамтран ажиллах дараах хүсэлтүүдийг гаргалаа.

Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө