Эрчим хүчний сургуулийн Дулааны инжнерийн салбараас зохион байгуулдаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын инженерийн ангиудад судалдаг Дулаан техник, термодинамик, Дулааны хүчний төхөөрөмж, Дулаан тархалтын онол, Техникийн термодинамик хичээлүүдийн хүрээнд оюутнуудын судалсан онолын мэдлэг, чадварыг сорьдог “ДУЛААН ТЕХНИК” олимпиад уламжлал ёсоор 10 дахь жилдээ 2 үе шаттайгаар явагдаж өнгөрлөө.
Тус олимпиадын 2-р шатанд шалгаран оролцсон нийт 50 оюутнаас өөрийн мэдлэг, чадвараар шалгарч бусдыгаа манлайлан эхний 10 байранд орсон оюутнуудад Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Дулааны инженерийн салбарын эрхлэгч А.Түмэнбаяр, Энергетик клубын тэргүүн Х.Ангараг-Од нар шагналыг гардуулж, баяр хүргэв.






Цаашдаа сургуулийн захиргааны зүгээс нийт оюутнуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон ажлуудыг оюутнуудынхаа санаачлага, оролцоотойгоор дэмжин ажиллах саналаа илэрхийллээ.
Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө