Монгол улсын Эрчим хүчний яам, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслийн хүрээнд ‘’Эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэй инженерүүдийг чадавхжуулах” сургалтыг Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуультай хамтран зохион байгуулж байна.
Уг сургалтанд Эрчим хүчний яам болон салбарын 16 байгууллагын 120 эмэгтэй инженер техникийн ажилтнуудыг хамруулах бөгөөд эхний ээлжийн анхан шатны сургалтанд хамрагдах 50 эмэгтэй инженер техникийн ажилтнууд сургалтандаа амжилттай хамрагдаж гэрчилгээ гардан авлаа.
Хөтөлбөрт эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомж тэдгээртэй холбогдон гарсан эрх зүйн актууд, түүний хэрэгжилт, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, ойрын болон хэтийн төлөв, эрчим хүчний батарей хуримтлуурын систем, түүний төрөл, ажиллагааны зарчим, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, цахилгааны инженерийн мэргэжлийн онолууд, цахилгаан систем, цахилгаан системийн реле хамгаалалт, автоматжуулалт, хувь хүний хөгжил ба манлайлал болон эрчим хүчний салбарын жендерийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх хичээлүүдийг мэргэжлийн багш нар зааж байна.
Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө