Монгол улсын ШУТИС болон БНХАУ-ын ХХЦЭХИС-ийн бакалаврын сургалтын 2+2 хамтарсан хөтөлбөрүүдөөр амжилттай суралцаж төгссөн магистрын түвшний 1, бакалаврын түвшний 36 төгсөгчдөд БНХАУ-ын ХХЦЭХИС-ийн диплом гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор профессор Т.Намнан, захиргаа хүний нөөцийн газрын дарга доктор дэд профессор Ж.Арслан, сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга доктор дэд профессор Д.Гэрэлт-Од, ЭХС-ийн захирал доктор профессор Б.Бат-Эрдэнэ болон эрдэмтэн багш нар, төгсөгчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
ШУТИС нь 2005 онд БНХАУ-ын Хойд Хятадын цахилгаан эрчим хүчний их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улмаар 2008 онд 2+2 бакалаврын хөтөлбөрийн анхны 3 оюутнаа илгээснээс хойш 14 дэх жилдээ буюу энэ онд хамтарсан хөтөлбөрийн 3 мэргэшлээр 8 дахь удаагийн төгсөлтөө амжилттай хийлээ. Энэ хугацаанд ШУТИС-ийн ХХЦЭХИС-тай хамтарсан 2+2 хөтөлбөрүүдээр нийт 132 бакалавр зэрэгтэй оюутнууд хос дипломтой төгсөж, Монгол орны эрчим хүч, уул уурхай болон бусад дэд бүтцийн салбаруудад амжилттай ажиллаж байна. Манай хос дипломтой төгсөгчдийн ажил эрхлэлт 97 хувьтай байгаа нь эдгээр хөтөлбөрөөр төгсөгчдийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг нотолж байгаа бөгөөд төсгөсчдийн дундаас Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, дулааны болон шинээр ажиллаж байгаа нар, ус, салхин цахилгаан станцууд, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд амжилттай ажиллаж байна.
Өнөөдөр БНХАУ-ын ХХЦЭХИС-ийн дипломоо гардан авсан оюутнууд 3 сарын дараа ШУТИС-ийн бакалаврын дипломыг авч, ажил амьдралынхаа шинэ гараагаа хос дипломтойгоор эхлүүлж, эрчим хүчний чиглэлээр хоёр улсын шилдэг хоёр их сургуулийг дүүргэсэн Монгол инженерүүдийн эгнээнд элсэн орох болно.
Төгсөгчиддөө баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
2022-09-19
Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургуулийн 65 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал
“Дулааны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"
ИТДБ төслийн Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа судалгааны багаас зохион байгуулсан “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ЭХС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН НЭЭЛТ БОЛЛОО