Сайншанд салхин парк ХХК нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллахаар Хамтын ажиллагааны санамж бичигт 2022 оны Есдүгээр сарын 12-нд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Хамтын ажиллагааны хүрээнд сургууль нь үйлдвэрлэлд суурилсан судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх, сэргээгдэх эрчим хүчний боловсон хүчнийг бэлтгэх сургалтын арга хөтөлбөрийг сайжруулах, тус компанийн мэргэжлийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Компани нь сургуулийн багш, ажилчид, оюутнуудыг үйлдвэрлэл дээр туршлага судлах, орон нутгаас эрчим хүчний чиглэлээр тус сургууль сурч буй 2 – 4 дүгээр курсэд сурч буй тодорхой тооны оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, төгссөн үед ажлын байраар хангах зэрэг хамтын ажиллагаа агуулагдаж буй болно.

“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА