ШУТИС нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд ээлтэй технологийг дэмжиж, хичээлийн 3-р байр буюу Т байрны гадна талбайд цахилгаан автомашин цэнэглэх станцыг суурилуулж, 2022 оны 05 сарын 20-нд ашиглалтанд орууллаа. Тус станц нь 11кВт –ын чадалтай гурван фазын type 1 болон type 2 залгуур бүхий цахилгаан автомашин болон хайбрид машиныг цэнэглэх боломжтой. Хүчдэлийн түвшиний хувьд тухайн автомашины инвертерийн төрлөөс хамааран 230-680В хүртэл байх боломжтой.
Түүнээс гадна тус станц нь судлаач оюутнуудад судалгаа хийх боломжийг хангах лабораторийн бааз мөн ШУТИС-ийн багш, ажилчдынхаа цахилгаан машины хэрэглээг дэмжиж байгаагаараа онцлог юм.
Тус станцын угсралт, захиалгын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн Гэрэлт Жаргал Констракшн ХХК болон Монхорус Интернэшнл ХХК –ийн ажилтан албан хаагч нар талархал илэрхийлэе. Мөн туслалцаа үзүүлж ажилласан ШУТИС, ЭХС, СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ талархалаа илэрхийлж байна.

Зураг 1. Цахилгаан машин цэнэглэх станцын тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа /Зүүн гар талаас Монхорус Интернэшнл ХХК-ний бизнес хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранжаргал, Төслийн багийн ахлагч Б.Сэргэлэн, ЭШХА эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан, ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ, MJEED төслийн зохицуулагч Д.Намсрай/


Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө