Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд ШУТИС-ийн ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛЬ нэгдэж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байрлах “Үйлдвэрийн Экологи, Сэргээгдэх Эрчим Хүч”-ний сургалт, судалгааны полигонд төгсөгчдийн төгөл байгуулах ажлыг эхлүүллээ.
Энэхүү ажлыг жил бүрийн 5-р сард уламжлал болгон зохион байгуулах бөгөөд энэ жилийн хувьд 2022 оны 5-р сарын 29-ний өдөр ЭХС-ийн 6 багш, 1 сургалтын мастер, СЭХ-ийг төгссөн 15 төгсөгч, 2021-2022 оны хаврын улиралд төгсөх ЦСА, ЦС, ЭХМ, ЭТТА, ДПА, СЭХ мэргэжлийн 24 оюутан, СЭХ-ийн II, III курсийн 23 оюутан нийт 69 хүний бүрэлдэхүүнтэй “ТӨГСӨГЧДИЙН ТӨГӨЛ”-д 100 ширхэг “Хайлаас” мод тарилаа.
Тус арга хэмжээг ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын эрхлэгч Док (Ph.D), дэд профессор Ш.Гантөмөр нээж үг хэлэв.
Уг тарьсан модыг “Үйлдвэрийн Экологи, Сэргээгдэх Эрчим Хүч”-ний сургалт, судалгааны полигоны сахиул Г.Батхуяг арчлан, ургуулахаар боллоо.
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” Эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Нээлттэй семинарт урьж байна
Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургуулийн 65 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал
“Дулааны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.
УРИЛГА "ХҮРЭЛТОГООТ-2024"