ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан, Электроник” мэргэжлийн багш, оюутнууд Салхитын цахилгаан станцтай танилцах аялал зохион байгууллаа.
“Цахилгаан, Электроник” мэргэжлээр суралцаж буй бүх курсын оюутнуудыг хооронд нь танилцуулах мөн суралцаж буй мэргэжлийн онцлог, ажлын байранд инеженерийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар бага ч гэсэн мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Салхитын цахилгаан станц”-тай танилцах аялал зохион байгууллаа. Энэхүү аялалд мэргэжлийн 4 багш, 1 сургалтын мастер, 1, 2, 3, 4-р курсын нийт 65 оюутан 2022.04.23-ны өдөр Салхитын цахилгаан станцын үйл ажиллагаа, хэрхэн үүссэн түүхтэй танилцаж, мөн оюутнууд багаар хуваагдан тэмцээн уралдаан зохиож нэг өдрийг эрүүл агаарт дасгал хөдөлгөөнтэй, хөгжилтэй өнгөрүүлэв.

Салхин цахилгаан станцын Байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах менежер А.Амар оюутнуудад станцын үүсэл хөгжил, баригдсан түүх болон үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав.

Дараа нь тухайн өдөр ажиллаж байсан инженерүүд ажлынхаа явцаас бидэнд танилцуулж оюутнуудын сонирхсон асуултанд хариулав.

Аяллын үеэр Олс таталт, Хөгжилтэй буухиа, Бөөрөнхий уралдаан гэсэн 3 тэмцээн зохион байгуулсан бөгөөд аялалд явсан бүх хүмүүс идэвхитэй оролцов.
Олс таталтын тэмцээнд түрүүлсэн 5-р баг:

Хөгжилтэй буухиа болон Бөөрөнхий уралдаанд түрүүлсэн 2-р баг:

Үйл ажиллагаанд маань идэвхитэй оролцсон багш, оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө