Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулж, бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хамтран хэрэгжүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдээ чадавхжуулж судалгаа шинжилгээний ажлуудаараа салбарынхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах зорилгоор салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г. Баярсайхан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн захирал Б. Бат-Эрдэнэ нар 2022 оны 3-р сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр тал идэвх санаачилга гарган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хамтран явуулахаар хоёр тал тохиролцож дараа дараагийн ажлууд төлөвлөгдөж байна.
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026 оны 01 дүгээр сарын 13-нд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ), Ризилиенс Консалтинг Сервиз ХХК-ийн төлөөлөгчид Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛИЙН “ЭРЧИМ КЛУБ” ЦАГААН ЗУРААС ДАГАГЧ АВТОМАТ РОБОТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МАКС группийн үйлдвэрүүдтэй танилцлаа
ТЭСО группийн “Фүүд Парк”-тай танилцлаа