Эрүүлийг Хамгаалахын гавьяат ажилтан Б.Энхжаргал багшид хүндэтгэл үзүүлэв.
Эрчим Хүчний Сургуулийн Цахилгаан Техникийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмж мэргэжлийн ахмад багш Док (Ph.D), дэд проф Б.Энхжаргал нь Эмнэлгийн техник, технологийн салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн техникийн дээд боловсролтой боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх үндэс суурийг тавьсан ахмад инженер, сурган хүмүүжүүлэгч юм. Түүний санаачилгаар 1996 оноос эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженеүүдийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд бэлтгэж эхэлснээр 700 гаруй инженерүүд бэлтгэгдэн гарч, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
ТУ-ны доктор, дэд профессор, МУ-ын Эмнэлгийн техникийн зөвлөх инженер Б.Энхжаргал нь Монгол Улсад Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН” цол тэмдэгээр шагнагдсанд баяр хүргэе. Б.Энхжаргал багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА