2020 оны 08-р сарын 25-ний өдөр ЭХС-ийн “Багшийн хөгжлийн баг”-аас “Шилдэг залуу багш нараас суралцахуй” сургалтыг зохион байгууллаа.
2020-2021 оны хичээлийн жилийн сургалтыг цахим хэлбэрээр явуулах болсонтой холбоотойгоор цахим сургалтын чанарыг сайжруулах, ямар програм ашиглан оюутанд мэдлэгийг хүргэх боломж байгааг өөрийн олж авсан туршлага дээр тулгуурлан ДИС-ын багш, доктор (Ph.D) Э.Мөнхтуяа интернэт орчинд ажиллах, ашиглахад хялбар, вэб хийх боломжтой Notion програм, дэлгэц бичих, дүрсээ бичих боломжтой Loom програмын талаар танилцууллаа.
.jpg)
Энэхүү NOTION програмыг ашиглан жижиг хэмжээний вэбийг хийж хөгжүүлэх боломж байгааг БХБ-ын багшийн ахлагч, ЦТС-ын ахлах багш, доктор (Ph.D) Х.Сарангэрэл ЭХС-ийн багшийн хөгжлийн багийн вэбийг хэрхэн хийж гүйцэтгэсэнээ сургалтын үеэр танилцууллаа.
.jpg)
Энэ удаагийн сургалтын гол онцлог нь бие биедээ сурсан мэдсэнээ танилцуулсан, бие биенээсээ туршлага судалсан сайхан сургалт болж өнгөрлөө.
ЭХС-ийн багшийн хөгжлийн баг
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА