Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан
ЭХС-ийн багш нар шагнагдлаа
Монгол улсад дээд боловсролтой мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, хариуцсан ажлаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа багш нарыг Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан шагналаа.
ШУТИС-ийн дээд шагнал “ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр:
Цахилгаан техникийн салбарын -ийн ахмад багш, доктор (Ph.D), профессор Б.Мандах
ШУТИС-ийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол, өргөмжлөлөөр:
Цахилгааны инженерийн салбарын ахлах багш Я.Содбаяр
.jpg)
ШУТИС-ийн Дэд профессор цолоор:
Инженерийн ахисан түвшний салбарын дэд профессор, доктор (Ph.D), Б.Бат-Эрдэнэ
Боловсролын жуух бичгээр:
ДИС-ын дэд профессор доктор (Ph.D) Д.Үлэмж, ЦТС-ын Ахлах багш П.Түмэнгэрэл, ДИС-ын ахлах багш Б.Баттөр
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар:
Дулааны инженерийн салбарын эрхлэгч П.Бямбацогт
ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар:
Эрчим хүчний сургуулийн ахлах нягтлан бодогч Ж.Мандах
Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу алтан медаль"-аар:
ЦТС-ын багш доктор (Ph.D) Б.Билгүүн, ДИС-ын багш доктор (Ph.D) Э.Мөнхтуяа, ЦИС-ын багш Ц.Эрдэнэтуяа, Ч.Ренчиндорж, Сүлжээний инженер Т.Баттөмөр нар шагнагдлаа.
.jpg)
ЭХС-ийн захирлын нэрэмжит шагналаар:
Инженерийн ахисан түвшний салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Д.Цэрэндолгор, ЦИС-ын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн, ЦТС-ын багш, хүндэт профессор Н.Цэвгээ, ЦИС-ын ахлах багш Ш.Ангар, ЦИС-ын ахлах багш О.Цогбаяр нар шагнагдлаа.
.jpg)
Баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Эрчим хүчний сургуулийн захиргаа
Багшийн хөгжлийн баг
2021.10.05
Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө