Цахилгаан Инженерийн салбарын багш нарын төлөөлөл Дорноговь аймгийн Сайншандын Эрчим Хүч Ус Хангамжийн 1-р анги дээр очиж энэ 10 сарын Мэргэжлийнхээ Салбарын байгууллагаар зочлох аялал амжилттай хийлээ.
.jpg)
Цахилгаан хангамжийн Төгсөгчдийн Холбооны Дорноговь салбарын дарга Бадраагийн Төмөр замдаа болон Эчводдоо хийсэн цахилгаан хангамж, ус хангамж болон барилга байгууламжийн бүтээн босгосон олон ажлуудыг харж бид их бахархлаа. Мөн биднийг сайхан хүлээж авч аялалыг амжилттай зохион байгуулж өгсөнд хамт олныхоо өмнөөс талархалаа илэрхийлж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
.jpg)
Энэхүү аялалыг зохион байгуулахад тусалсан 1986 оны 5б ангийн төгсөгчид, Төгсөгчдийн Холбооны Дорноговь салбарын дарга Бадраа, Сайншандын Эрчим Хүч Ус Хангамжийн ангийн инженер Энхтуяа, Сайншанд ДЦС-ын инженер Ганцацрал нартаа талархалаа илэрхийлж ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
.jpg)
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА