ИЭК-Монгол ХХК-тай хамтарсан семинар зохион байгууллаа
Энэ хичээлийн жилээс Цахилгааны Инженерийн Салбарын хамт олон сар бүр үйлдвэрлэлийн газруудтай хамтарсан семинар хийхээр эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Анхны семинараа 9-р сарын 16-ны өдөр “ИЭК-Монгол” ХХК-тай хамтран хийлээ.
.jpg)
Семинарын хүрээнд манай оюутнуудад сургалтын бааз болгон ашиглах боломжтой шинээр байгуулсан сургалтын танхим, тоолуурын лаборатори, самбар угсралтын өрөөнүүдтэй танилцлаа.
.jpg)
Мөн олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN.e.V болон Европын EUR-ACE байгууллагуудаар Цахилгаан хангамж мэргэжлийн бакалавр, магистрын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлээ сунгуулах үйл ажиллагааг дэмжин ажилласанд талархал илэрхийллээ.
.jpg)
.jpg)
Хамтран ажилласан ИЭК-Монгол ХХК-ий хамт олон болон биднийг хүлээн авсан Ерөнхий инженер Н.Баттөгс, Борлуулалтын ахлах менежер Ч.Энхжаргал, Сургалтын инженер Г.Саруул нартаа Талархал илэрхийлж ажил үйлс нь улам өсөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэн Та бүгдийн маань санасан хүсэл болгон сэтгэлчлэн бүтэх болтугай!
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА