“Electrical Engineering &
-2019” нээлттэй семинар
“Electrical Engineering &
-2019” нээлттэй семинарыг “
” тооны өдрийн баярыг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээ, Инновацийн Газар, ЭХС-ийн Цахилгааны Инженерийн Салбар хамтран багшлах боловсон хүчин, ажил олгогчид, төгсөгчид, оюутнуудад зориулан амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт SIEMENS, ABB, Монхорус Интернэйшнл ХХК, Эндлесс Энержи ХХК компаниуд Ухаалаг эрчим хүчинд зориулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийнхээ танилцуулгыг хийж, “Reliance-SCADA Ухаалаг хяналт, удирдлагын систем” сэдвээр ЦИС-ын эрхлэгч, док (Ph.D), дэд профессор Б.Сэргэлэн, “Цахилгаан техникийн онол ба Эйнштейн” (π,φ,e) сэдвээр МУ-ын гавьяат багш, док (Ph.D), профессор Х.Сүхбаатар, “Биомасс ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх арга зам” сэдвээр ЦИС-ын ахлах багш, магистр А.Эрдэнэ, “Салхины эрчим хүчний хөгжил” сэдвээр ЦИС-ын дэд профессор, док (Ph.D) Ч.Улам-Оргил нар тус тус сонирхолтой илтгэлүүдийг тавьсан.
.jpg)
Тус нээлттэй семинарт Эрчим Хүчний Сургуулийн багш нар, оюутнууд, Эрчим Хүчний Салбарын ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, УЦТС ХХК, ИНЕГ, УБТЗ зэрэг бусад компаниуд идэвхтэй оролцлоо.
.jpg)
.jpg)
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026 оны 01 дүгээр сарын 13-нд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ), Ризилиенс Консалтинг Сервиз ХХК-ийн төлөөлөгчид Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛИЙН “ЭРЧИМ КЛУБ” ЦАГААН ЗУРААС ДАГАГЧ АВТОМАТ РОБОТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МАКС группийн үйлдвэрүүдтэй танилцлаа
ТЭСО группийн “Фүүд Парк”-тай танилцлаа