“ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ БАГШИЙН ХӨГЖИЛД
НӨЛӨӨЛӨХ НЬ”
Нээлттэй уулзалт – хэлэлцүүлэг амжилттай боллоо.
Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбооны УЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн дэд профессор, ШУ-ны доктор, Новосибирскийн УТИС-ийн хүндэт доктор, ХБНГУ-ын Кемницийн ТИС-ийн зочин профессор Т.УРАНЧИМЭГ нь 2018 оны 4-н сарын 4-ны өдөр Номын сангийн байрны Е-604 тоот өрөөнд “Технологийн дэвшил багшийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр маш сонирхолтой илтгэл тавьлаа.
.jpg)
Уг илтгэлд орчин үеийн их сургуулийн бодлого, их сургуулийн багшийн үүрэг, хариуцлага, багшийн хөгжлийн чиг хандлага, технологийн өөрчлөлтийг багш өөрийн хөгжилд хэрхэн ашиглах, багш ажлын байран дээрээ хөгжих боломж, edX, courserа, UDACITY гэх мэт шилдэг 50-н цахим ба зайн сургалтуудын талаар, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, хэрхэн бэлдэх талаар үнэтэй зөвлөгөө өглөө.
.jpg)
Хурлын үеэр Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн ЭШИГ-ын дарга, доктор (PhD), дэд профессор Т.Энхцацрал Т.Уранчимэг багшид ШУ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсаныг гардуулан өглөө.
.jpg)
Мөн Т.Уранчимэг багш "Нээлттэй боловсрол" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүдийг профессор багш, судлаач уншигчдадаа зориулан номын санд бэлэглэлээ.
.jpg)
Та бүхэн 6 давхрын "Эрдэм шинжилгээний уншлагын танхим"-аас "Нээлттэй боловсрол" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүдийг үзэх боломжтой.
Зохион байгуулагчид:
ЭХС-ийн Багшийн хөгжлийн баг
Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА