ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгов.
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар “Түмэн анд” ХХК-ийн ерөнхий захирал Өлзийбаярын Гүржавд ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олголоо.
Ө.Гүржав нь Монгол Улсын Эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ШУТИС-ийн профессор багш нар, оюутан суралцагчдын ажиллах, сурах орчин, лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн явуулахад дэмжлэг үзүүлж, их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж хүндэт профессор цол олгосон байна.
Ө.Гүржавын ШУТИС-ийн хөгжилд оруулсан гол ажлууд:
· 1978-1988 онд Дулааны салбарын төгсөлтийн диплом хамгаалуулах комиссын даргаар ажилласан.
· ЭХС-ийн сургалтын баазыг бэхжүүлэхэд зориулан салбарын байгууллагуудаас жил бүр тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд тус сургуульд 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт орсон.
· Хот суурин газрын дулаан хангамжийн судалгааг тус сургуулийн эрдэмтэн, судлаач нартай хамтран хийж, төсөл хэрэгжүүлснээр ШУТИС-д 50 орчим сая төгрөгийн орлого орсон.
· Эрчим хүчний сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөгжлийн бодлогыг боловсруулахад биечлэн оролцсон.
· ТЭХЯ-ны орлогч сайдын түвшинд тус сургуулийн багшлах боловсон хүчнийг чадавхжуулах асуудлыг шийдвэрлэж байсан.
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА