Эрчим Хүчний Сургуулийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн нээлттэй олимпиадын дүн
ЭХС-ийн нэрэмжит Цахилгаан техникийн үндэс хичээлийн нээлттэй олимпиад 2 шаттайгаар амжилттай явагдан 2016-05-07-нд дүнгээ гаргалаа. 2-р шатанд салбар сургуулиудаас шалгарсан ШУТИС-ийн нэр бүхий оюутнуудаас гадна, цахилгааны бус мэргэжлийн ангид Цахилгаан техникийн үндэс хичээлийг судалж буй Монгол Улсын Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Үндэсний Технологийн Дээд Сургуулиудын нийт 71 оюутнуудыг хамран явагдлаа. Дараах нэр бүхий оюутнууд уран бодолт, мэдлэг чадвараараа шалгарлаа.

.jpg)
Олимпиадын 2-р шатны шалгаруулалтын явцын зургуудаас
.jpg)
.jpg)
.jpg)
Шагнал гардуулахад ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын эрхлэгч Ч.Нацагдорж болон салбарын профессор, багш нар оролцлоо.

Тус олимпиадыг нээлттэйгээр зохион байгуулж улсын олимпиад болгон явуулах тухай оролцсон их дээд сургуулиудын салбаруудтай санал солилцон хэлэлцлээ. Олимпиадыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ЭХС-ийн захиргаа, ЦТС-ын профессор, багш нар, МУИС, ШМТДС, ҮТДС-ийн багш нарт талархал илэрхийлье.
Олимпиадад оролцсон болон амжилт гаргасан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрчим Хүчний Сургуулийн Цахилгаан техникийн салбар
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА