Цахилгаан электроник хөтөлбөр

ЦАХИЛГААН ЭЛЕКТРОНИК ХӨТӨЛБӨР

     Мэргэжлийн тодорхойлолт: “Цахилгаан электроник” хөтөлбөр нь эрчим хүчний электроник, аж үйлдвэрийн автоматжуулалт, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг систем, хяналт-удирдлагын систем, цахилгаан тоног төхөөрөмжийн зохион бүтээх, интеграцчилал, ашиглалт ба засвар үйлчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага бүхий инженерийг бэлтгэнэ.

  • Суралцах хугацаа: 4 жил
  • Хөтөлбөрийн ангилал: Инженерчлэл (Engineering)
  • Хөтөлбөрийн индекс: 078813
  • Сургалтын хэлбэр:    Өдөр
  • Цуглуулах нийт багц цаг: 133
  • Заавал судлах хичээлийн нийт багц цаг:  111
  • Сонгон судлах хичээлийн нийт багц цаг:  22

Хөтөлбөрийн онцлог:

  • Цахилгааны хэлхээний онол, электроник, мэдрэгч ба хувиргагч төхөөрөмж, цахилгаан соронзон төхөөрөмж, хяналт удирдлагын систем, эрчим хүчний электроник, микроконтроллер, мэдээлэл дамжуулах протокол, робот систем, эрчим хүчний системийн ухаалаг электрон төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, микропроцессор, микроконтроллер, программчлалын хэл, IoT-ын мэдлэг эзэмшинэ.

Төгсөгчдийн ажлын байр:

  • Эрчим хүчний байгууллагууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний компаниуд, байгууламжын автоматжуулалт ба хяналт удирдлагын систем, сэргээгдэх эрчим хүчний станцууд, хүнд ба хөнгөн үйлдвэрүүд бусад салбарын цахилгаан, Embedded системийн хөгжүүлэгч, электроник хяналт удирдлага, судалгааны байгууллагууд, зураг төсөл боловсруулалтын компаниуд, олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөр дээр ажиллана.

Лабораторийн бааз: 

Танилцуулга видео үзэх 

Сошиал хаяг:

  • https://www.facebook.com/peselec

Элсэлтийн цахим хуудас:

Вэб хуудас:  

Утас: 99253418,  99059419,  99171971