“ЦАХИЛГААН ЭЛЕКТРОНИК” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Мэргэжлийн тодорхойлолт: Эрчим хүчний электроник, аж үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг систем, хянах систем, цахилгаан тоног төхөөрөмжийн зохион бүтээлт ба удирдлагын чиглэлээр цахилгаан инженерчлэлийн салбарт ажиллана.
Суралцах хугацаа: 4 жил
Хөтөлбөрийн ангилал: Инженерчлэл (Engineering)
Олгох зэрэг: Техникийн ухааны бакалавр (BSc)
Хөтөлбөрийн индекс: 078813
Хөтөлбөрийн түвшин: Бакалавр (ISCED 06)
Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ, цагийн
Цуглуулах нийт багц цаг: 133
Заавал судлах хичээлийн нийт багц цаг: 111
Сонгон судлах хичээлийн нийт багц цаг: 22
Хөтөлбөрийн онцлог:
- Цахилгааны хэлхээний онол, электроник, мэдрэгч ба хувиргагч төхөөрөмж, цахилгаан соронзон төхөөрөмж, хяналт удирдлагын систем, эрчим хүчний электроник, микроконтроллер, мэдээлэл дамжуулах протокол, робот систем, эрчим хүчний системийн ухаалаг электрон төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, микропроцессор, микроконтроллер, программчлалын хэл, IoT-ын мэдлэг эзэмшинэ.
Төгсөгчдийн ажлын байр:
- Эрчим хүчний байгууллагууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний компаниуд, байгууламжын автоматжуулалт ба хяналт удирдлагын систем, сэргээгдэх эрчим хүчний станцууд, хүнд ба хөнгөн үйлдвэрүүд бусад салбарын цахилгаан, Embedded системийн хөгжүүлэгч, электроник хяналт удирдлага, судалгааны байгууллагууд, зураг төсөл боловсруулалтын компаниуд, олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөр дээр ажиллана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах линк.
Сургалтын төлөвлөгөө: https://drive.google.com/file/d/15Fc5FXVK3r5qnynIZ2-9vSODGMtfdohG/view?usp=sharing
Сошиал хаяг:
https://www.facebook.com/peselec
Элсэлтийн алба: https://elselt.edu.mn/
Вэб хуудас: https://www.facebook.com/peselec
Утас: 99253418, 99059419, 99171971
