“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
battumur

    ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн уламжлалт “Цахилгаан техникийн үндэс” улсын нээлттэй олимпиад 2026 оны 5-р сарын 16-нд амжилттай зохион байгуулагдаж, оюутнууд цахилгаан хэлхээ, цахилгаан техникийн суурь ойлголт, бодлогын шийдэл, инженерийн тооцооллын мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

     Тус олимпиад нь цахилгаан техникийн үндэс, цахилгаан техник, цахилгаан хэлхээний онолын суурь мэдлэгийг бататгах, инженерийн сэтгэлгээ, уран бодолт, тооцооллын нарийвчлалыг хөгжүүлэх, их, дээд сургууль болон коллежийн оюутнуудын академик хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Олимпиад нь олон жилийн турш нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд цахилгааны болон цахилгааны бус мэргэжлийн оюутнуудыг хамруулдгаараа онцлогтой.

    Оролцогчид сорилын болон бодлогын даалгавруудыг гүйцэтгэж, багийн болон хувийн амжилтаар үнэлэгдлээ. Дүнгийн танилцуулгад багийн нийлбэр оноогоор ШУТИС-ийн баг тэргүүлж, ШМТК-2 баг удаалж, ШМТК-1 баг гуравдугаар байрт шалгарсан байна.

Багийн амжилтын дүн

 

Байр

Сургууль/баг

Удирдсан багш

1-р байр

ШУТИС

Б. Энх-Амгалан

2-р байр

ШМТК-2

И. Уянга

3-р байр

ШМТК-1

И. Уянга

 

     Хувийн амжилтаар МКТК-ийн оюутан Г. Эрх-Очир Нэгдүгээр байранд тэргүүлж, ШУТИС-ийн оюутан С. Мөнхбат, МУИС-ийн оюутан Б. Бат-Эрдэнэ нар Хоёрдугаар байр, ШУТИС-ийн Ч.Бөртэ-Үжин, ШМТК -ийн оюутан Т.Батхангай нар Гуравдугаар дугаар байр тус тус эзлэн өндөр амжилт үзүүллээ. Эдгээр дүн нь оюутнуудын суурь онолын мэдлэг, бодлогын гүйцэтгэл, инженерийн асуудал шийдвэрлэх чадамж өндөр түвшинд байгааг харуулж байна.

Хувийн амжилтын дүнгийн эхний байрууд

 

Байр

Оюутны нэр

Сургууль

Удирдсан багш

1-р байр

Г. Эрх-Очир

МКТК

Н. Үүрийнтуяа

2-р байр

С. Мөнхбат

ШУТИС

Б. Энх-Амгалан

2-р байр

Б. Бат-Эрдэнэ

МУИС

Г. Мөнх-Очир

3-р байр

Ч.Бөртэ-Үжин

ШУТИС

Б.Энх-Амгалан

3-р байр

Т.Батхангай 

ШМТК

И.Уянга

Тусгай байр

Б.Билэгжаргал

ШУТИС

С.Адарсүрэн

Тусгай байр

М.Есөнтөмөр

ШМТК

И.Уянга

Тусгай байр

Дэлгэржаргал Гантулга

GMIT

П.Ариунболор

Тусгай байр

М.Оюунбаатар

ШУТИС

С.Адарсүрэн

Тусгай байр

Ш.Ганболор

ШУТИС

С.Адарсүрэн

     Олимпиадын зохион байгуулалт, дүнгийн боловсруулалт, багш нарын удирдлага, оюутнуудын идэвх санаачилга нь цахилгаан техникийн суурь боловсролын чанарыг ахиулах, сургалтын үр дүнг бодит гүйцэтгэлээр үнэлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

     Олимпиадыг амжилттай зохион байгуулсан ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Цахилгаан техникийн салбар, шүүгчдийн бүрэлдэхүүн, удирдсан багш нар, хамтран оролцсон байгууллага, сургуулиуд болон нийт оролцогч оюутнуудад талархал илэрхийлье. Оролцогч оюутнуудад цаашдын сурлага, судалгаа, инженерийн бүтээлч ажилд өндөр амжилт хүсье.

ЭХИС, Цахилгаан техникийн тэнхим

Олимпиадын фото агшинаас