“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Хоёрдугаар Эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-Эрчим Хүчний Инженерчлэлйн Сургууль-Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэг хамтран ШУТИС VIII байрны Олон улсын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн хэрэглээ, ашиглалтын мэдээллийг түгээх, тухайн мэргэжлээр суралцаж буй дэд бакалавр, бакалавр, магистрант, докторант оюутнуудын судалгааны ажил, бүтээлийг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Эмнэлгийн инженерчлэлийн ирээдүй” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их, дээд сургуулиудад Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч мэргэжлээр суралцаж буй нийт оюутан, судлаач нарын шилдэг илтгэл, бүтээлүүдийг 2026 оны 5-р сарын 2-ны өдөр шалгаруулав.
|
Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл |
|||
|
Оюутны овог нэр, сургууль |
Сэдэв |
Удирдсан багш |
Эзэлсэн байр |
|
Ц.Сумъяабазар Этүгэн ИС-ийн ЭТТА-ийн IV дамжаа |
"Тархины цахилгаан бичлэгт суурилсан мотор удирдлагын системийн загварчлал" |
В.Мөнхэрлэн, Н.Биндэръяа |
I |
|
У.Мичидмаа ШУТИС, ЭХИС-ийн ЭТТА хөтөлбөр IV дамжаа |
"Хорт хавдар илрүүлэхэд зориулсан шилэн кабелийн мэдрэгчийн судалгаа" |
Доктор (Ph.D) М.Бумбат |
II |
|
Б.Саруул Этүгэн ИС-ийн ЭТТА-ийн IV дамжаа |
"EOG ашиглан нүд анивчилт илрүүлэх дохио шинжилгээний судалгаа" |
Н.Биндэръяа, В.Мөнхэрлэн |
III |
|
Шилдэг биет бүтээл |
|||
|
Оюутны овог нэр, сургууль |
Сэдэв |
Удирдсан багш |
Эзэлсэн байр |
|
Г.Эрдэнэ-Уул, ШУТИС, ЭХИС-ийн ЭТТА хөтөлбөр IV дамжаа |
“IoT өвчтөний хяналтын монитор” |
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдаш |
I |
|
М.Төгөлдөр ШУТИС, ЭХИС-ийн ЭТТА хөтөлбөр III дамжаа |
“Гар сарвууны нөхөн сэргээх эмчилгээний төхөөрөмж” |
Магистр О.Ялалт |
II |
|
Л.Дөлгөөнтамир ШУТИС, ЭХИС-ийн ЭТТА хөтөлбөр III дамжаа |
“Хурууны хөдөлгөөнийг өргөн хэрэглээний үгэнд хөрвүүлэгч” |
Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдаш |
III |
Мөн өдөр “Ажил олгогчдийн өдөрлөг”-ийг зохион байгуулж, нийт оюутнуудад компаний үйл ажиллагааны танилцуулга хийж, чиглүүлэх сурталчилгааны ажилд 10 гаруй ХХК-ууд оролцлоо.

Тус өдөр “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт” хөтөлбөрийн анхны багш, ЭХИС-ийн ЦТТ-ийн эрхлэгч Доктор (Ph.D), Дэд профессор Д.Пүрэвдашийн “Номын баяр” болж үе үеийн төгсөгч, оюутан, ажил олгогч нарт бүтээлээ танилцууллаа.


Энэхүү өдрийн үйл ажиллагаануудад ЭХИС-ийн удирдлага, “Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэг”-ийн гишүүд, ажил олгогчид болон оюутнууд нийт 180-200 хүн оролцлоо.
БНСУ-ын Кённам мэдээлэл технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа