Эрчим хүчний сургуулийн 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал болов.
Хүндэтгэлийн хурлыг нээж ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхан, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын зүйл гардуулаж ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн багш ажилчидыг БСШУЯ-ны "Боловсролын тэргүүний ажилтан", Яамны "Жуух бичиг", ЭХЯ-ны “Эрчим хүчний тэргүүний ажилтан”, Яамны "Жуух бичиг" зэрэг шагналаар шагнасан юм.
Мөн ОХУ Москва хотын ЭХИС (МЭИ)-ийн гадаад харилцааны албаны дарга А.Е.Тарасов, Новосибирск хотын УТИС-н профессор Русина А.Г, Хойд хятадын ЦЭХИС-СЭХСургуулийн профессор Yongqian Liu нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн ба хамтран ажиллагч байгууллагууд баярын мэндчилгээ дэвшүүлж шинээр лабораторын бааз бэхжүүлэхэд зориулан 300 орчим сая төгрөгийн хандив, дурсгалын зүйл гардууллаа.
“Цахилгаан техникийн үндэс” 2026 улсын нээлттэй олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Хөргөлт Инженеринг ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эрдэм шинжилгээний хурал
“Улсын электроникийн XXII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА