Монгол - Оросын хамтарсан Эрдэм шинжилгээний
семинарт урьж байна
Эрчим хүчний сургуулийн 55-н жилийн ойг угтан зохион байгуулж буй Монгол – Оросын хамтарсан ЭШ-ний семинарт бүх багш судлаач, магистр, доктор оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Семинарын сэдэв: “Эрчим хүч ба мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлага”
Хэзээ: 2015 оны 10 дугаар сарын 28
Хаана: ШУТИС-ийн II-р байрны 634 тоот өрөөнд 1100 цагаас
Тодотгол: Семинарт ОХУ-ын Новосибирск хотын УТИС-ийн профессор багш нар ирж оролцоно. Тавьсан илтгэлүүдийг профессор багш нар хэлэлцэн шалгаруулалт явуулна. Шалгарсан Илтгэгч нарыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүлд орос, англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх эрхээр шагнана.
Оролцох сонирхолтой хүмүүс 2015 оны 10-р сарын 26-ны дотор Suvdaa_118@yahoo.com хаягаар захиа явуулж бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн хүмүүст хөтөлбөрийг цахим шуудангаар илгээнэ.
Жич: Сонсогчоор оролцох боломж хүн бүрт нээлттэй.
Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026 амжилттай боллоо
Витаминжуулалт, эрдэсийн шинжилгээ, биеийн индекс
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө