Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем

Хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, чадвар:

  “Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” хөтөлбөрөөр суралцагч нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээний ухаалаг удирдлагын суурь болон мэргэшсэн мэдлэгийг эзэмшихээс гадна ухаалаг сүлжээ (Smart Grid), тархмал эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хүчний электроник, автоматжуулалт, мэдээллийн систем, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг төлөвлөх, загварчлах, шинжлэх, оновчлох чадварыг хөгжүүлнэ. Мөн бодит өгөгдөл дээр ажиллах, инженерийн шийдэл боловсруулах, багийн болон бие даан ажиллах, судалгаа хийх, техник эдийн засгийн үнэлгээ гаргах, орчин үеийн программ хангамж, дижитал технологи ашиглах ур чадварт суралцаж, эрчим хүчний салбарын орчин үеийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвартай инженер болж төлөвшинө.

Хөтөлбөрийн давуу тал:

•    “Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” хөтөлбөр нь ухаалаг сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт, мэдээллийн технологийг хослуулсан орчин үеийн цогц агуулгатай. Онол, практикийн уялдаа сайтай тул суралцагчид системтэй мэдлэг эзэмшинэ.

•    Лаборатори, төсөлд суурилсан хичээл болон үйлдвэрлэлийн дадлагаар дамжуулан бодит орчинд ажиллах, инженерийн шийдэл боловсруулах чадварыг хөгжүүлдэг. 

•    Суралцагч төвтэй арга зүй, уян хатан сургалтын тогтолцооны хүрээнд төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай инженер болж төлөвшинө.

Ажлын байр:

•    Цахилгаан системийн инженер

•    Ухаалаг сүлжээний (Smart Grid) инженер

•    Эрчим хүчний мэдээллийн системийн инженер

•    Өгөгдөл шинжилгээний инженер (Energy data    analyst)

•    Төслийн инженер (эрчим хүчний төсөл)

•    Судалгаа, хөгжүүлэлтийн инженер (R&D)

БУСАД ЦЭСҮҮД