“ЦАХИЛГААН СИСТЕМИЙН АВТОМАТЖУУЛАЛТ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
(AUTOMATION OF ELECTRICAL SYSTEMS)
Зорилго: Цахилгаан эрчим хүчний систем, бусад аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, барилгын салбарын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад реле хамгаалалт, системийн автоматик, хяналт удирдлагын автоматжуулсан систем, микропроцессор, микроконтроллерын төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийн ажиллагааг дээшлүүлэх, дүн шинжилгээ, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдэл, программыг боловсронгуй болгох, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онол, практикийн болон судалгаа, туршилтын өндөр чадвартай инженер болж төгсөх юм.
Суралцах хугацаа: 3.5-4 жил
Суралцах кредит: 130 кр
Мэргэжлийн зэрэг: Техникийн ухааны бакалавр (BSc)

Хөтөлбөрийн онцлог:
- Реле хамгаалалт, автоматик, хяналт удирдлагын систем, хэмжилт мэдээллийн тоон техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх онолын өндөр мэдлэгийг эзэмшинэ.
- Асуудлыг төлөвлөх, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, микропроцессор, микроконтроллер, программчлалын хэл, IoT-ын мэдлэгтэй болно.
- Орчин үеийн сургалт судалгааны лабораториуд, лицензтэй программ хангамжуудтай сургалтын орчинд суралцана.
Сургалтын орчин:
-Сургалт судалгааны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, материаллаг баазыг хангах СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧИН сайжруулахад манай сургууль байнга анхаарч, хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө тусган ажилладаг.
-ШУТИС-ийн ЭХС нь сургалт судалгааны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, материаллаг зүйлсээр хангах, мөн лекцийн танхим, семинарын өрөө, лаборатори, багш нарын өрөө зэрэг анги танхимуудад сургалтын үйл ажиллагааг явуулдаг.
-Судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд 2019 онд эрдэм шинжилгээ-судалгааны зориулалтаар хичээлийн VIII байрыг ашиглалтад оруулсан. Уг хичээлийн байр нь лекцийн танхим-9, лаборатори болон сургалтын танхим-43, багш нарын ажлын өрөө-30, мөн хурлын заалтай бөгөөд нийт 10,000 м2 талбайгаас бүрдэнэ.
Хөтөлбөрийн танилцуулга видео:
Холбоос: ЦСА танилцуулга