“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК уул уурхай, эрчим хүчний салбарын ирээдүйн чадварлаг инженер, мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор уламжлалт тэтгэлэгт хөтөлбөрөө 3 дахь жилдээ зарлаж байна.
Хамрагдах оюутнууд: Дулааны цахилгаан станц, автоматжуулалт, цахилгаан, механик, электроник, уул уурхай, геологи, гидрогеологийн чиглэлээр суралцдаг III, IV курсын, голч дүн 2.7 ба түүнээс дээш оюутнууд.
Сонгон шалгаруулалт:
I шат: “Миний сонгосон мэргэжил – Бидний ирээдүй” сэдэвт эссэ болон оюутны өөрийн хийсэн судалгаа, төсөл, бүтээлийг үнэлнэ.
II шат: Эхний шатанд шалгарсан оюутнуудтай мэргэжлийн чиглэлийн ярилцлага зохион байгуулна.
Хөтөлбөрийн боломжууд:
Сургалтын тэтгэлэг, батламж
Цалинтай дадлага
Мэргэжлийн инженерүүдийн зөвлөгөө
Цаашид Бөөрөлжүүт цахилгаан станц, уурхайд ажиллах боломж
Материал хүлээн авах хугацаа: 2026.12.07-ны 18:00 цаг хүртэл
