ЭХС 2019-2020 оны хичээлийн жилийн Эчнээ ангийн бүртгэл явагдаж байна
Эрчим хүчний сургууль 2019-2020 оны жилд Дулааны ба Цахилгааны инженерийн бакалаврын эчнээ ангийн элсэгчдийг 2019 оны 09-р сарын 27-ыг хүртэл сургалтын албанд /2 байр 412 тоот/ бүртгэж байна.
Элсэгчид тавих шаардлага:
- Дээд боловсролын болон техникчийн зэрэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Иргэний цахим үнэмлэх / эх хувь, хуулбар/
- Ажлын газрын тодорхойлолт
- Боловсролын дипломын эх хувь болон нотариатаар баталгаажуулсан хуулбар. (Гадаад улсад боловсрол эзэмшсэн бол дипломын албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх )
- Төгссөн сургуулийн төгсөлтийн тушаалын хуулбар (Дипломын мэдээлэл БСШУСЯ-ны дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн бүртгэлд ороогүй элсэгчийн хувьд)
- Цээж зураг 2 хувь
- Бүртгэлийн хураамж 10000төг