Шинжлэх ухааны болон мэргэжлийн онолын суурь мэдлэгийг эзэмшсэн, түүнийг эрчим хүчний эх үүсгүүрүүд, дамжуулах сүлжээ, бусад хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн процессыг хянах, удирдах, тохируулах, төсөл боловсруулж тогтвортой хөгжлийг дэмжсэн, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн байгаль орчинд ээлтэй технологийн шийдлийг нэвтрүүлэх, орчин үеийн программ хангамжийг ашиглан шинжлэн судлах, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бусдыг манлайлан багаар ажиллах чадвартай мэргэжилтэн болсон байна.
Дулаан хангамжийн инженер нь:
- Дулааны шугам сүлжээг төлөвлөж, зураг төсөл боловсруулна
- Халаалтын оновчтой шийдэл боловсруулна
- Дулааны ачааллыг тооцож, алдагдлыг багасгах шийдэл гаргана
- Системийн угсралт, хэрэгжилтийг хянана
- Ашиглалтыг хариуцаж, тохируулга хийнэ.
- Эрчим хүч хэмнэх шийдэл гаргана
- Шинэ технологи (дулааны насос, автомат систем) нэвтрүүлэх зэрэг чиглэлээр ажиллах боломжтой.
Мэргэжлийн давуу тал:
- Дулааны эрчим хүчний хэрэгцээ хурдтай нэмэгдэж байгаа
- Чадварлаг, мэргэжлийн инженерүүд дутагдалтай
- Тогтвортой ажлын байртай
- Барилга, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл зэрэг олон салбарт ажиллах боломжтой.
- Өргөн карьертай
Элсэгчдэд тавигдах шаардлага
- Физик, математикт сонирхолтой
- Техник, инженерчлэл сонирхдог
- Шинийг сурах, асуудал шийдэх хүсэл эрмэлзэлтэй
Ирээдүйн боломж
Энэхүү мэргэжлийг эзэмшсэнээр та:
- Орчин үеийн хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилд оролцоно
- Ногоон эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулна
- Дулаан хангамжийг AI-тай хослуулсан шинэ үеийн инженер болно
Өөрийн бизнесээ эрхлэх боломжтой