“ДУЛААНЫ ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТ” БА
“ДУЛААНЫ ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТ 2+2”
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
(AUTOMATION OF THERMAL PROCESS )
Мэргэжлийн тодорхойлолт: Монгол болон Хятад хэлээр орчин үеийн автомат удирдлагын систем, автоматжуулалтын программ, техник хангамжийг ашиглан технологийн процессын үйл ажиллагааг шинжлэн судлах, тулгарсан асуудлыг шийдвэрлэх, салбарын дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийн хэрэгцээг хангах.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бакалавр
Хөтөлбөрийн онцлог:
- Хүйтэн, сэрүүн уур амьсгалтай манай улсын хувьд дулааны эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалтын технологийн процессыг найдвартай, хэвийн ажиллагааг хангаж, тэдгээрийн угсралт, засвар үйлчилгээ, тохируулга хийх техникийн суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, улс орны болон олон улсын төсөл, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах дулааны процессын автоматжуулалт мэргэжлийн инженерийн эрэлт хэрэгцээ асар их байна.
- ДПА мэргэжлээр 1978 оноос хойш мэргэжилтэн бэлтгэж байгаа.
- БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн тул боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлэгт хамрагдах боломжтой.
- БНХАУ-ын Бээжин хотын Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан “Дулааны процессын автоматжуулалт 2+2” хөтөлбөр хэрэгжүүлдэг.
- Монгол, Хятад хоёр сургуулийн хос диплом олгоно.
Төгсөгчдийн ажлын байр:
- Эрчим хүчний яам
- Дулааны эрчим хүчний эх үүсвэр
- Дулааны инженер
- Дулааны дэд станцын автоматжуулалтын инженер
- Дулааны хэмжих, хянах хэмжүүрийн ашиглалтын инженер
- Хэмжил зүйн мэргэжилтэн
- Хяналт, автоматжуулалтын инженер
- Үйлдэрлэлийн технологийн хяналтын инженер
- Автоматжуулалтын зураг төслийн инженер
- Автоматжуулалтын зураг төсөл боловсруулах мэргэжилтэн
- Автоматжуулалтын удирдлагын щитэнд машинист
- Судалгаа шинжилгээний ажилтан
Элсэгчид тавигдах шаардлага:
ШУТИС-ийн бакалаврын элсэлтийн журмыг баримтлана.
|
I бүлэг Инженер технологи |
ЭЕШ-1 |
Босго оноо |
ЭЕШ-2 |
Босго оноо |
|
Математик |
490 |
Нийгэм судлал |
450 |
|
|
Физик |
Англи хэл |
Лабораторийн бааз

Дулааны хэмжил, хэмжүүрийн лаборатори /II-509 тоот/

Автомат удирдлагын онолын лаборатор /II-323 тоот/