ХТКС хөтөлбөрийн танилцуулга

Монгол орны эрс тэс уур амьсгал, хотжилт, үйлдвэрлэлийн өсөлттэй уялдан Хөргөлт, агааржуулалт, кондиционерын (HVAC&R-Heating, ventilation, air conditioning& Refrigeration) систем нь хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, аж үйлдвэрийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай болсон.

Энэхүү хөтөлбөр нь орчин үеийн инженерийг бэлтгэх зорилготой бөгөөд оюутнуудад онол, практик хосолсон мэдлэг, дэлхийн жишиг технологи, Монголын нөхцөлд тохирсон шийдэл боловсруулах ур чадвар олгоно.

 Хөтөлбөрийн зорилго

  • Хөргөлт, агааржуулалт, кондиционерын системийг тооцоолох, зураг төсөл боловсруулах, угсрах, ашиглах, оновчлох чадвартай инженер бэлтгэх
  • Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдэл боловсруулах
  • Монгол орны цаг уур, зах зээлийн онцлогт нийцсэн мэргэжилтэн бэлтгэх

Сургалт

Суурь хичээлүүд:

  • Термодинамик
  • Дулаан дамжуулалт
  • Шингэн ба хий механик
  • Цахилгаан техник

Мэргэжлийн хичээлүүд:

  • Хөргөлтийн техник, технологи
  • Агааржуулалт ба кондиционерын систем
  • Дулааны насос ба сэргээгдэх эрчим хүч
  • Хүйтэн хэлхээ, хүнсний хөргөлт
  • Эрчим хүчний аудит, үр ашиг

Ур чадвар:

  • CAD, HeatCad, CoolPack зэрэг программ дээр зураг төсөл боловсруулах
  • Системийн тооцоо, сонголт хийх
  • Тоног төхөөрөмж суурилуулах, тохируулах
  • Алдаа оношлох, засвар үйлчилгээ хийх

 Мэргэжлийн давуу тал

  • Ажлын байрны  эрэлт өндөр, төгсөгчид 100% ажлын байртай
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил
  • Барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүх салбарт ажиллах боломжтой
  • Эрчим хүчний хэмнэлт, ногоон хөгжлийн гол чиглэл

Төгсөгчдийн ажлын байр

  • Зураг төслийн инженер
  • HVAC системийн инженер
  • Үйлдвэр, хөргөлттэй агуулахын хөргөлтийн инженер
  • Барилгын инженер, зөвлөх
  • Засвар үйлчилгээ, ашиглалтын инженер
  • Хувийн бизнес эрхлэх

Элсэгчдэд тавигдах шаардлага

  • Физик, математикт сонирхолтой
  • Техник сэтгэлгээтэй
  • Шинийг сурах, асуудал шийдэх хүсэл эрмэлзэлтэй

 Ирээдүйн боломж

Энэхүү мэргэжлийг эзэмшсэнээр та:

  • Орчин үеийн хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилд оролцоно
  • Хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулна
  • Эрчим хүчний хэмнэлт, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулна
  • Япон, Австрали, Канад, Солонгос зэрэг улсын нэг хүндтэй компаниудад үндсэн ажилтан болж инженерээр ажиллах боломжтой

ХТКС 2+2 хөтөлбөрийн танилцуулга

 

БНХАУ-ын инженерийн чиглэлээр тэргүүлэх их сургуулиудын нэг Шанхай хотын ШУТИС нь (USST- University of Shanghai for Science and Technology) нь 1906 онд үүсгэн байгуулагдсан.“Үйлдвэрлэл- их сургууль- судалгаа” тогтолцоонд тулгуурласан, инновацлаг, олон улсын мэргэжилтэн бэлтгэдэг. Олон улсын оюутны хөтөлбөртэй, орчин үеийн лаборатори, судалгааны орчин бүрдсэн.

USST-ийн чансаа 2023–2024 оны байдлаар:

  • Азийн Их Сургуулийн Чансаа 2023 оны байдлаар ТОП 500
  • Азийн Их Сургуулийн Чансаа 2024 оны байдлаар ТОП 500
  • Хятадын их сургуулиудын 46-д эрэмбэлэгдсэн
  • 21 багш, судлаачид нь Дэлхийн “Career-long Impact Ranking” буюу карьерын туршид нөлөөллийн үзүүлэлтээр дэлхийн топ 2%-д багтсан
  • 54 багш, судлаачид нь Нэг жилийн нөлөөллийн үзүүлэлтээр дэлхийн топ 2%-д багтсан
  • 6 судлаач нь 2023 онд “Highly Cited Researchers” (Ишлэл өндөртэй судлаач)-аар шалгарсан.

Олон улсын хамтын ажиллагаа

Тус сургуульд 109 орноос 4000 гаруй гадаад оюутан суралцдаг. АНУ, Их Британи, Герман, Канад, Япон, Австрали гэх мэт 82 сургуультай хамтын ажиллагаатай. TEQAISC Олон улсын чанарын магадлан итгэмжлэлтэй.

USST нь 4 үндсэн кампустай  бөгөөд Шанхай хотын Yangpu болон Xuhui дүүргүүдэд байрладаг.

 

Та эхний 2 жил Монголдоо ШУТИС-д суралцаж, дараагийн 2 жил БНХАУ-ын Shanghai University of Science and Technology-д үргэлжлүүлэн суралцсанаар:

  • Олон улсын жишиг боловсрол
  • Гадаадын улс, орны туршлага
  • Өндөр үнэлгээтэй карьерын боломж бүгдийг нэг дор эзэмших боломжтой.

“Хөргөлтийн технологи ба кондиционерын систем 2+2” хөтөлбөрийн давуу талууд:

  • ШУТИС, Шанхайн ШУТИС-ын хос дипломтой, олон улсын инженер болох боломжтой
  • Монголдоо суралцах хугацаанд хэлний бэлтгэл хангагдана,
  • Тэтгэлэгт хамрагдах боломжтой
  • Оюутны дэмжлэг, дотуур байраар хангагдана

Ирээдүйн боломжууд:

  • Олон улсын компанид ажиллах
  • Гадаадад мэргэжлээрээ хөгжих
  • Өөрийн бизнес эхлүүлэх
  • Монголд өндөр үнэлгээтэй инженер болох