Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт магистрын хөтөлбөр

            Эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй, тасралтгүй, чанартай ажиллагааг хангах “клиник инженерчлэл”-ийн чадамжийг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд технологийн инновацийг нэвтрүүлэх, олон улсын стандартд нийцсэн бодлого, журам, инженерийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх, их сургууль-эрүүл мэндийн салбарын судалгаа, инновац, технологи дамжуулалтыг бодит эмнэлгийн орчинд туршин нэвтрүүлэх зорилготой магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Биоанагаахын инженерчлэл”-ийн туршилт, судалгааны лабораторийн баазыг өргөтгөн “Цахилгаан ээрэх” машин ашиглан бионаноматериалууд гаргаж авах туршилт, судалгаа хийгддэг.

Хөтөлбөрийн зорилго:

Эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан эмнэлгийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, үр ашигтай менежмент, судалгаа хөгжүүлэлт, инновацийн шийдлийг хэрэгжүүлэх чадвартай, олон улсын түвшинд өрсөлдөх судлаач-инженер, менежер, шинжээч мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэнэ.

Суралцах хугацаа:

Мэргэжлийн магистр: 1.5 жил, Судлаач магистр: 1.5-2 жил

Судлах кредит: Мэргэжлийн магистр: 34 кр, Судлаач магистр: 31кр

Нийт 68 магистр төгссөн ба 2025-2026 оны хичээлийн жилд нийт 24 магистрант суралцаж байна.

 

Карьер хөгжил:

    • Эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах
    • Үндэсний болон олон улсын эрүүл мэндийн байгууллагад ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх
    • Хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн инновац, технологийн нэвтрүүлэлтийг удирдан хэрэгжүүлэх
    • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ахисан түвшний судалгааны ажил гүйцэтгэх
    • Засвар үйлчилгээний үндэсний болон олон улсын стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох
    • Эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмжийн бодлого, менежментийн шийдвэр гаргалтад оролцох