Цахилгаан системийн автоматжуулалт магистр

“Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн магистрын

хөтөлбөрийн танилцуулга

 

   Хөтөлбөрөөр товч танилцуулга: Цахилгаан системийн Реле хамгаалалт, автоматик мэргэжил нь анх 1992 оноос анхны төгсөлтөө хийснээс хойш “Цахилгаан системийн автоматик”-ийн магистр инженер 700 гаруйг бэлтгэсэн байна.

   “Цахилгаан системийн автоматжуулалт” мэргэжлийн инженер нь Цахилгаан эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт, дамжуулах, түгээх сүлжээг болон аж үйлдвэр, уул уурхай, барилгын салбарыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад реле хамгаалалт, автоматик (РХА) төхөөрөмжийн тавил, тооцоо гүйцэтгэх, эрчим хүчний хяналт удирдлагын автоматжуулсан системийн ажиллагааг дээшлүүлэх, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, хамгаалалтын төхөөрөмжийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ, техникийн оновчтой шийдлийг боловсруулах, РХА-ийн төхөөрөмжийн шинэчлэлт, тэдгээрийн схем боловсруулах, дүн шинжилгээ хийх судалгаа, туршилтын өндөр чадвартай онолын гүнзгий мэдлэг, практик туршлага, судалгааны чадамж бүхий судлаач бэлтгэх.

Суралцах хугацаа: 1.5-2 жил

Суралцах кредит: 31 кр

Карьерын боломж, хөгжил:

  • Эрчим хүчний системийн үндсэн тоноглолын Реле хамгаалалт, автоматик (РХА) инженер
  • Хяналт удирдлагын систем, хэмжилт мэдээллийн тоон техник тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
  • Эрчим хүчний системийн РХА-ийн төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, электроник, микропроцессор, программчлалын болон хиймэл оюу ухаан (IoT) мэдээллийн интерфейс тэдгээрийн олон талын мэдлэгтэй инженер болно.
  • Эрчим хүчний системийн РХА-ын төхөөрөмж, түүнийг зохион бүтээх, дүн шинжилгээ хийх хийх онолын болон практикийн өндөр мэдлэгийг эзэмшинэ.
  • Судалгаа, төсөл, хөгжүүлэлт хийх, тооцооны болон электроникийн чиглэлээр инженерээр хөрвөн ажиллах, докторын түвшинд суралцах боломжтой.

 

Давуу тал:

  • Судалгаанд суурилсан сургалт: Онол–практикийн уялдааг хангах лаборатори, дадлага туршлага, логик сэтгэлгээ, тоон шүүрийн онол зэрэг орчин үеийн шинжлэх ухааны онол арга зүйг судлах болно..
  • Аж үйлдвэр–академийн уялдаа: Эрчим хүчний системд тулгамдсан бодит асуудлуудыг шийдэхэд тулгуурласан даалгавар, практикт суурилсан судалгаагаар чадваржуулна.
  • Дижитал шилжилтийн цөм: AI, их өгөгдөл, машин сургалт, орчин үеийн электроник, робот болон IoT‑ийн нэгдлийг инженерийн шийдэлд хэрэгжүүлнэ.
  • Инженерийн системийн сэтгэлгээ: Технологийн горим, удирдлагын архитектур, найдвартай ажиллагаа, кибер‑аюулгүй байдлын нэгдмэл хандлагыг эзэмшинэ.
  • Олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц: Гадаад хэл, академик бичгийн соёл, логик чадварыг системтэй хөгжүүлнэ.
  • Манлайлал ба төслийн менежмент: Багаар ажиллах, манлайлах, харилцаа, хариуцлагын болон ажлын байрны соёлыг хэвшүүлнэ.
  • Онол–практикийн уялдаа: Сургалтын агуулга нь олон улсад жишиг, давхардалгүй бүтэцтэй; заавал/сонгон хичээл, туршилт, дадлага, зохион бүтээх, анализ хийх ажлаар баталгаажна.
  • Судалгааны чиглэлүүд: РХА-ийн инженер, ухаалаг удирдлагын систем, хэмжилт мэдээллийн системийн болон электроникийн инженер болон үйлдвэрлэлийн технологийн процессын автоматикийн инженерээр үйлдвэрлэлийн олон салбарт ажиллах боломжтой.
  • Чадамжийн зураглал: Схем боловсруулалт, зохион бүтээх, анализ, загварчлал, программчлал, техникийн бичиг баримт, олон улсын нийтлэлийн ур чадварыг шаталсан аргаар хөгжүүлнэ.

Сургалтын орчин