Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт 2+2 хөтөлбөр

     2013-2014 оны хичээлийн жилээс БНХАУ-ын Шанхай хотын ШУТИС-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн давуу тал эхний 2 жилд инженерийн суурь хичээлүүд, хятад хэлний хичээлүүд үзээд, Шанхайн ШУТИС-д шилжин суралцаж Шанхайн ШУТИС ба МУ-ын ШУТИС-ийн “Хос дипломт”-той төгсдөг. Төгсөгчдийн сүүлийн 5 жилийн ажил эрхлэлтийн судалгаагаар 98 хувь тухайн мэргэжлээрээ ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилго: Хүн чанартай мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих, хамгаалах, тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, шалгалт тохируулгыг хийх, төхөөрөмжийн ажиллагааны чанарын үзүүлэлтийн баталгаажилтыг нарийвчлан гүйцэтгэх, угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх онолын өндөр мэдлэгтэй, практикийн дадлага туршлагатай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн суралцах хугацаа: 4 жил

Нийт судлах кредит: 130

Хөтөлбөрийн давуу тал:

  • “Хос дипломт”-той төгснө.
  • Хятад хэл эзэмшнэ.
  • Төгсөгч нар 100% ажлын байртай байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, суурилуулалт, засвар үйлчилгээ, судалгаа шинжилгээ хийх, инновацыг бий болгох, программ хангамж, гадаад хэлний мэдлэгтэй инженер байна.

2025-2026 оны хичээлийн жилд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын 2+2 хамтарсан хөтөлбөрт нийт 52 оюутан суралцаж байна.