Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрийн танилцуулга
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрийг анх 1996 онд эхлүүлсэн ба 600 орчим инженер төгсөөд байна. 2025-2026 оны хичээлийн жилд бакалаврын сургалтад 179 оюутан суралцаж байна. Мэргэжлийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдсэн “Тэргүүлэх зэрэглэл”-ийн мэргэжлүүдийн нэг юм. БМИҮЗ-ийн Магадлан итгэмжлэлийн гэрчилгээтэй тул оюутнууд Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.
Хөтөлбөрийн зорилго: Хүн чанартай мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих, хамгаалах, тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, шалгалт тохируулгыг хийх, төхөөрөмжийн ажиллагааны чанарын үзүүлэлтийн баталгаажилтыг нарийвчлан гүйцэтгэх, угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх онолын өндөр мэдлэгтэй, практикийн дадлага туршлагатай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн суралцах хугацаа: 4 жил
Нийт судлах кредит: 130
Хөтөлбөрийн давуу тал:
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцсанаар
- 1996 оноос Монгол улсад анх эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, магдлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцана.
- Инженерийн цөм мэдлэг, Био-Анагаах ухааны мэдлэгийг хослуулан эзэмшинэ.
- Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй.
- Сургалт, судалгаа хийх лабораторийн баазтай.
- Ажлын байрны эрэлт хэрэгцээ өндөр.

Төгсөгчдийн мэргэжлээрээ ажил эрхлэлт 90-95% байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг II ба III шатлалын томоохон нэгдсэн эмнэлгүүд, бүсийн оношлогооны төвүүд ба эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх компани зэрэг бодит орчинд дадлага хийх бөгөөд зарим тохиолдолд тухайн байгууллагын мэргэжилтнүүдийн хяналтын доор тоног төхөөрөмжийн техник үйлчилгээ, суурилуулалтын үйл ажиллагаанд хэсэгчлэн биеэр оролцох, эзэмшиж буй мэргэжлийн онцлогийн бодит ойлголттой болдог.
Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлийн оюутан залуусыг нэгтгэж онолын мэдлэгээ бататгах, практик, дадал туршлагатай болгох, манлайлагч байх, багаар ажиллах зэрэг ур чадвар нэмэгдүүлэх зорилготой “Залуу инженер” мэргэжлийн клубын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцдог.
Хөтөлбөрийн танилцуулга видео:
Холбоос: ЭТТА ТАНИЛЦУУЛГА