ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль болон Хойд Хятадын Цахилгаан Эрчим Хүчний Их Сургууль (NCEPU)-тай хамтран “Монгол–Хятадын Эрчим хүчний салбарын хамтарсан семинар 2026”-г 2026 оны 10-р сарын 12-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинарыг Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн санаачлагаар 2025 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн 2026 оны семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулагдсан.
Семинарыг нээж ШУТИС Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Б.Бат-Эрдэнэ болон Хойд Хятадын Цахилгаан Эрчим Хүчний Их Сургуулийн Дулааны инженерийн сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Жан ЮүНинг үг хэлэв. Хоёр сургуулийн захиралууд нээлтийн үгэндээ хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ач холбогдол, их сургуулиудын эрдэм шинжилгээ, сургалтын түншлэлийг цаашид өргөжүүлэх шаардлагыг онцоллоо.
Семинарт хоёр орны эрдэмтэн, судлаачид, багш нар болон салбарын мэргэжилтнүүд нийт 100 гаруй хүн оролцож, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан сүлжээний найдвартай ажиллагаа ба HVDC, эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний шилжилтийн чиглэлээр 17 илтгэл хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр хоёр сургуулийн багш, оюутан солилцоо, хамтарсан судалгааны төслийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа үр дүнгээ хэлэлцэж цаашид эдгээр харилцаагаа өргөжүүлэх боломжийг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэхүү семинар нь Монгол, Хятадын эрчим хүчний салбарын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр их сургуулийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал алхам боллоо. Мөн уг хамтарсан семинарыг 2027 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулахдаа зөвхөн их сургуулийн түвшинд бус хоёр орны эрчим хүчний салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн болон бизнес эрхлэгч нарыг өргөнөөр оролцуулахаар тохиролцов.
Семинарт хэлэлцүүлэгдсэн нийт 17 илтгэлийн сэдвийг та бүхэнд хүргэж байна.
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY