Доктор, профессор Ж.Дашдоржийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг түүний үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачилгаар “Электроникийн улсын XXII олимпиад”-ын хүрээнд 2026 оны 05-р сарын 09-ний өдөр зохион байгуулав. Тус эрдэм шинжилгээний хуралд их сургуулиудын нийт 11 илтгэл, 8 бүтээл хэлэлцүүлэгдэж, оюутан залуус өрсөлдлөө.

Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагч, шүүгч, оролцогч нар
Шилдэг илтгэлийн төрөлд:
|
Байр |
Илтгэлийн нэр |
Сургууль |
|
I |
Г.Санжмятав, Б.Золжаргал, Доктор (PhD), Т.Батгэрэл “LSTM ба XGBoost хослуулан нарны цахилгаан үйлдвэрлэлийг урьдчилан таамаглах” |
ШУТИС, ЭХИС |
|
II |
Г.Батхишиг, Доктор (PhD), дэд профессор Б.Гэрэлмаа “Харааны бэрхшээлтэй иргэдийн бие даасан хөдөлгөөнийг дэмжих төхөөрөмжийн хөгжүүлэлт” |
МУИС, МТЭС |
|
III |
А.Наранмандах, Д.Болормаа, Б.Алтанцоож, “Био-анагаахын дохионд нийцүүлсэн 8 битийн SAR ADC-ийн загварчлал” |
МУИС, МТЭС |

Шилдэг бүтээлийн төрөлд:
|
Байр |
Илтгэлийн нэр |
Сургууль |
|
I |
Г.Өсөхбаяр, Т.Мөнхзул, Б.Доржсүрэн, Б.Хандсүрэн, Доктор(PhD) А.Түвшинбаяр, “Микроконтроллёр ашиглан FFT алгоритмд тулгуурлан хүчдэлийн гармоник шинжилгээний бодит цагийн хяналтын системийг хөгжүүлэх” |
ШУТИС, ЭХИС |
|
II |
Э.Батдорж, Т.Лхамжав, Т.Амартүвшин, О.Бөхцоож, “Мал усалгааны худгийн автомат удирдлагын систем” |
ШУТИС, МХТС |
|
III |
Т.Төгс-Эрдэнэ, Доктор (PhD), профессор А.Одгэрэл, “Сургалтын зорилгоор ашиглах хиймэл гарны хөгжүүлэлт” |
ШУТИС, МХТС |

Энэхүү хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан ШУТИС-ЭХИС-ийн удирдлага, Цахилгаан техникийн тэнхимийн багш нар, Доктор профессор Ж.Дашдоржийн гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, шавь нарт нь талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү!
https://pes.must.edu.mn/media/uploads/2026/05/12/esh-conference_SkGC1zB.html\
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY