2026 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдөр ШУТИС-ЭХИС-ийн Цахилгаан техникийн тэнхимээс санаачлан “Улсын электроникийн XXII олимпиад”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус олимпиад нь электроник, автоматжуулалтын чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэг, практик ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм.

Олимпиадын нээлтийн үеэр
Олимпиадад их сургуулиуд болон Коосэн технологийн сургуулиудын нийт 15 багийн 75 оюутан оролцож, онолын болон практик даалгавруудаар өрсөлдөв.
Тэмцээн хоёр өдрийн турш явагдсан бөгөөд эхний өдөр цахилгаан хэлхээ, аналог электроник, тоон электроникийн чиглэлээр тус бүр хоёр, нийт зургаан бодлогыг 3 цагийн хугацаанд бодож өрсөлдлөө. Бодлогын төрөлд хувийн дүнгээр:

Бодлогын төрөлд хувийн дүнгээр байр эзэлсэн оюутнууд
зүүн гар талаас Ц.Жавхлан, Д.Чойнзин ба Д.Баярбаясгалан
Хоёр дахь өдөр аналог хэлхээг хавтан дээр гагнаж угсрах, программчлагддаг логик контроллёр (PLC)-ийг программчлах, симуляцын программ болох Proteus дээр хэлхээ угсрах зэрэг 3 хэсгээс бүрдэх дадлагын даалгаврыг 4 цагийн хугацаанд гүйцэтгэлээ. Эдгээр хэсэг нь нэгдсэн систем байдлаар ажиллах шаардлагатай байв. Энэ удаад оюутнууд “Батарей хуримтлуурын станцын бичил загвар” сэдэвт даалгаврыг гүйцэтгэн өрсөлдсөн юм.
Бодлого болон дадлагын даалгаврын багийн нийт дүнгээр:
|
№ |
Сургууль |
Баг |
Бодлого |
Дадлага |
Нийт |
БАЙР |
|
1 |
ШУТИС-МХТС |
1 |
4.8 |
32 |
36.8 |
I |
|
2 |
ШУТИС-МХТС |
2 |
2.8 |
33 |
35.8 |
II |
|
3 |
МУИС-МТЭС |
1 |
12.93 |
17 |
29.93 |
III |

ШУТИС-МХТС-ийн 1-р баг

ШУТИС-МХТС-ийн 2-р баг

МУИС-МТЭС-ийн 1-р баг
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан ивээн тэтгэгч ЮНИТЕЛ болон NEXMIND компиани, мөн шүүгч, хянагч багш нар болон оролцсон нийт оюутнуудадаа талархал илэрхийлье.
Энэхүү арга хэмжээ нь электроникийн инженерийн боловсролыг хөгжүүлэх, оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Олимпиадын хаалтын үеэр
Олимпиадын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү!
Gratitude
THE RESULTS OF NATIONAL OPEN OLYMPIAD "BASICS OF ELECTROTECHNICS" NAMED POWER ENGINEERING SCHOOL
Prof.Urasaki Naomitsu from University of the Ryukyus has worked in Power Engineering School, MUST in the frame of MJEED project
THE OPENING CEREMONY OF THE ELECTRIC VEHICLE CHARGER STATION IN MUST
THE OPENING CEREMONY OF THE ELECTRICAL POWER SUPPLY LABORATORY